БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНБУЛАГ СУМын албан ёсны цахим хуудас
ЗАРЛАЛ
Эрхэм та бүхэнд Баянбулаг сумын албан ёсны сайтыг өргөн барьж байна. Сайтын талаар санал бодлоо илэрхийлж бидэнтэй хамтран ажиллаарай. Баянбулаг сумын эрүүл мэндийн төвтэй холбоотой санал хүсэлт,шүүмжлэлийг манай сайтад үлдээн бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү? Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье.
Мэндчилгээ

Эрхэм хүндэт та бүхэнд Баянбулаг нутгийн ажилч хичээнгүй бүтээлч ард иргэдийнхээ мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Тус сум нь 1924 онд Цэцэрлэг Мандал уулын аймаг Хүрээмарал хошууны Тэгшбуянт, Эрдэнэмандал сумыг нэгтгэн  " Баянбулаг " гэж нэрлэн Хөдөө нуурын дэнж дээр төвлөрөн засаг захиргааны биеэ даасан нэгж болон өдий хүрлээ. Сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө залуу нас , оюун ухаан ,бие сэтгэлээ зориулсан уугуул иргэд болон ажил амьдралынхаа алтан үеэр холбогдсон та бүхэндээ аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөж  нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгуулагуудын үйл ажиллагаа, шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцож хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

СУМ ОРОН НУТАГ  МИНЬ

ХӨГЖИН ДЭВЖИЖ

ХҮН АРД МААНЬ

ЭРҮҮЛ ЭНХ БАЙХ БОЛТУГАЙ

 

ИТХ-ЫН ДАРГА Б.БАТСАЙХАН

Мэдээ оруулсан: 2016-05-30 13:59:14