БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНБУЛАГ СУМын албан ёсны цахим хуудас
ЗАРЛАЛ
Эрхэм та бүхэнд Баянбулаг сумын албан ёсны сайтыг өргөн барьж байна. Сайтын талаар санал бодлоо илэрхийлж бидэнтэй хамтран ажиллаарай. Баянбулаг сумын эрүүл мэндийн төвтэй холбоотой санал хүсэлт,шүүмжлэлийг манай сайтад үлдээн бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү? Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье.
5 дугаар сарын үйл явдлын товчоон
  • Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан өсвөрийн жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд манай сургуулиас нийт 4 сурагч оролцсон бөгөөд                          34 килограммын жинд барилдсан 8а ангийн сурагч Х.Хатанболд жиндээ аваргалж “Улсын аварга” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн боллоо. Мөн                              30  килограммын жинд барилдсан 8а ангийн сурагч Ж.Буяндалай амжилттай оролцож улсын аваргын хүрэл медаль хүртлээ.
  •  “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 4 дүгээр сарын 25-аас 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдсан уралдаануудад манай сургуулийн сурагчид маш амжилттай оролцож дараах амжилтуудыг гаргалаа. “Ерөөл, магтаал”-ын төрөлд сумын уугуул, Соёлын тэргүүний ажилтан Г.Лхамсүрэнгийн зохиол “Баянбулагийн хурайт магтаал” –аар оролцож “Шилдгийн шилдэг хамтлаг”,  хамтлаг бүжгийн төрөлд оролцож “Гранпри” шагнал, гоцлол бүжгийн төрөлд 3б ангийн сурагч Х.Хатантамир мөнгөн медаль, шатрын төрөлд 8б ангийн сурагч Б.Отгонтуяа хүрэл медаль тус тус хүртэж,          8а ангийн сурагч Э.Ариунсан шилдгүүдийн нэгдсэн гала тоглолтонд урилгаар очиж ая дуугаа өргөн барилаа. Энэ нь Монгол улсын Засгийн газраас гаргасан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд “Авьяас” хөтөлбөр манай сургууль ихээхэн амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл юм.
  • 5 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд бүсийн сургуулиудын “Сайн хичээл” бүсийн зөвлөгөөнийг сургууль дээрээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн бүсийн зөвлөгөөнөөр хүүхэд нэг бүрийн хөгжүүлэх тэргүүн туршлагыг шалгаруулан аймгийн хэмжээнд туршлагын ном гаргах зорилготой байсан бөгөөд манай сургууулийн багш Д.Пүрэвсүрэнгийн “Хүүхэд нэг бүрийг үеэр уншуулах нь” сэдэвт сайн туршлага шалгарлаа. Мөн энэ үеэр сургуулиуд                 2 судлагдахуунаар хичээл зааж хичээлийн хэлэлцүүлэг хийх, хичээлийн төлөвлөлтөө дахин сайжруулах болон сургуулиуд “Бага, дунд боловсролын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцлаа. Манай сургуулиас бага ангийн багш Л.Цэцэгмаа, хөгжмийн боловсролын багш Б.Ёндонсамбуу, хими-биологийн багш Б.Даваажаргал нар хичээл заан илтгэл тавьж оролцов.
  • 5 дугаар сарын 11-ны өдөр аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Д.Байгалмаагаар ахлуулсан хяналт шинжилгээг сургуулийн эрх зүй, бодлогын болон бусад баримт бичгүүдийг шалгах шинжилгээ хийх, сургуулийн дэг соёлтой танилцах, сургуулийн дотуур байр болон насан туршийн боловсролын үйл ажиллагааг шалгах, сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн явц, үр дүнд хяналт тавих, бага, дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, бага ангийн сурагчдын уншлагын олимдиадыг зохион байгуулах зэрэг чиглэлээр зохион байгууллаа. Дээрх чиглэлүүдийн дагуу хяналт, шалгалт хийгдэн бичиг баримтуудын боловсруулалт, бүрдэл, сургуулийн үйл ажиллагаанд  “хангалттай сайн” гэдэг үнэлгээг өглөө.
  • 5 дугаар сарын 14-нд хангайн бүсийн сургуулиудын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 6 сумын 7 баг тамирчид оролцсон бөгөөд Д.Пүрэвсүрэн багшийн хичээллүүлсэн дугуйлангийн сурагчид амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ.
  • 5 дугаар сарын 15-нд 5,9 дүгээр ангиудын төгсөлтийн баярыг зохион байгуулж сурагчид маань сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг, эхчүүд иргэддээ урлагийн тоглолт өргөн барилаа. Мөн шилдэг сурагчид, төгсөгчдөө шалгаруулан сургуулийн захиргаанаас батламж, дурсгалын зүйл гардууллаа.
  • 5 дугаар сарын 16-наас эхлэн анги дэвших болон улсын шалгалтууд хуваарийн дагуу зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

 

Мэдээ оруулсан: 2016-05-16 09:09:57