БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНБУЛАГ СУМын албан ёсны цахим хуудас
ЗАРЛАЛ
Эрхэм та бүхэнд Баянбулаг сумын албан ёсны сайтыг өргөн барьж байна. Сайтын талаар санал бодлоо илэрхийлж бидэнтэй хамтран ажиллаарай. Баянбулаг сумын эрүүл мэндийн төвтэй холбоотой санал хүсэлт,шүүмжлэлийг манай сайтад үлдээн бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү? Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье.
Татвар төлөгчдийн өдөрлөг

 

 

 

Агуулга                                                   

1.      Зорилго. 2

2.      Зорилт. 2

3.      Татвар төлөгчдийн өдөрлөг. 2

4.      Дүгнэлт. 4

 

1.    Зорилго

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг татвар төлөгчдийн өдөрлөг нь олон нийтэд татварын ашиг тус болоод мөн чанарыг ойлгуулах, татварын байгуулагын үйл ажилгааг сурталчилах зорилготой.

2.    Зорилт

Уг ажлын хүрээнд Баянбулаг сумын ЗДТГ, Бүжинхэн цэцэрлэг, Эмнэлэг, 9-н жилийн сургуулийн багш ажилчид болоод 8, 9-р ангийн сурагчдад татварын тухай ёрөнхий ойлголт сэдвээр сургалт зохион байгуулж, 9-н жилийн сурагчдын дунд Асуулт хариултын тэмцээн зохион байгуулна.

3.    Татвар төлөгчдийн өдөрлөг

Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Нэг үгээр илэрхийлбэл, энэ өдрийг татварынхан болон татвар төлөгчдийн хамтын баяр гэж нэрлэж болно. Жилийн 365 хоногийн талаас илүүд нь татвар хурааж, хянаж, шалгадаг татварынхан жил бүрийн энэ долоо хоногт татвар төлөгчдөдөө ажлынхаа үр дүнг тайлагнаж, шилдэг татвар төлөгчдийг шалгаруулан урамшуулдаг уламжлалтай. Энэ жил 13 дахь удаагаа тэмдэглэж буй энэ арга хэмжээг 2016 оны 05 сарын 13ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд Баянбулаг сумын Соёлын төвд татварын талаарх ёрөнхий ойлголт болоод шинчлэн батлагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, түүний үр ашиг талаар сургалт зохион байгуулсан. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын 20%-ийн буцаан олготын тухай, Ebarimt.mn сайтад хэрхэн бүртгүүлэх, нэвтрэх, худалдан авсан бараа үйлчилгээгээ бүртгүүлэх, нууц үгээ солих талаар сургалт зохион байгуулсан.

Баянхонгор аймгийн баянбулаг суманд 2016 оны 5-р сарын 17, 18 нд техникийн үзлэх болохтой холбоотойгоор Жолоочийн хариуцлагын даатгалын тухай ерөнхий ойлголт түүний хэрэгжилт болоод даатгалын хураамжийг хэрхэн тооцдог талаар нэмэлт мэдээлэл өгсөн.

 

9н жилийн дунд сургуулийн сурагчдын дунд асуулт хариултын тэмцээн зохион байгуулсан. Тэмцээнд 6-аас 9-р ангийн нийт 43 хүүхэд оролцосоноос 8-р ангийн сурагч Б.Буяннэмэх түрүүлж мөнгө шагналаар шагнасан.

1.    Дүгнэлт

Жил бурийн тав дугаар сарын хоёр дугаар долоо хоногт зохион байгуулагддаг татвар төлөгчдийн өдөрөөр зохион байгуулдаг татвар төлөгчийн өдөрлөгийн баянбулаг суманд зохион байгууллаа. Өдөрлөгийг Баянбулаг сумын соёлын төвд 5-р сарын 13ны 17 цагаас доорх дарааллын дагуу зохион байгуулсан.

1700 - Татварын тухай ерөнхий ойлголт

            1720 - НӨАТ, түүний буцаан олголт

            1740 - Жолоочийн даатгалын тухай

            1800 - Асуулт хариултын тэмцээн

Өдөрлөгт Засаг даргын тамгын газрын ажилчид болоод Баянбулаг сумын 9-н жилийн дунд сургуулийн багш ажилчид, 6-9р ангийн сурагчид оролцож амжилттай зохион байгуулсан.

 

 

Тайлан гаргасан

Татварын байцаагч                              Т.Баасансүрэн

Мэдээ оруулсан: 2016-06-02 16:13:04