БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНБУЛАГ СУМын албан ёсны цахим хуудас
ЗАРЛАЛ
Эрхэм та бүхэнд Баянбулаг сумын албан ёсны сайтыг өргөн барьж байна. Сайтын талаар санал бодлоо илэрхийлж бидэнтэй хамтран ажиллаарай. Баянбулаг сумын эрүүл мэндийн төвтэй холбоотой санал хүсэлт,шүүмжлэлийг манай сайтад үлдээн бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү? Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье.
ЗДТГ

БАЯНБУЛАГ СУМЫН  ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                                                2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

2016 оны 05 дугаар сарын 24                                                                                   Баянбулаг                  

 

Нэг.Удирдлага зохион байгуулалтын талаар:

           Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сумын нутаг дэвсгэр дэх улс, орон нутгийн чанартай авто замуудын чиглэл, түүх соёл, байгалийн дурсгалт газар, сумын төвийн гудамж, хорооллын нэршил, хаягжуулалт зэргийг хэлэлцэн баталлаа.

            Аймгийн Засаг дарга”Билэгт багана” ХХК-ны хооронд байгуулсан гэрээний дагуу тус сумын Засаг даргын Тамгын газар УАЗ-220695 маркийн фургон машиныг шинээр авлаа.

            Эдийн засаг төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

         Санхүүгийн алба төсөвт байгууллагуудын  батлагдсан төсвийг зүйл заалтын дагуу  санхүүжилтийн сарын хуваарийн дагуу гүйлгээг хийж байна.Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэгийг аймгийн ажлын хэсэг газар дээр нь ирж тулган шалгаж тооллогыг явууллаа.

            Авто тээврийн улсын үзлэг тооллогыг 2 өдөр зохион байгуулж суудлын болон ачааны авто машин 104, мотоцикль 75 хамрагдаж үзлэг оношлогоо хийгдлээ.       

Гурав.Хууль эрх зүйн бодлогын хүрээнд

Засаг даргын Тамгын газраас эрх зүйн сургалт сурталчилгааны төлөвлөгөөний дагуу “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль” болон Сонгуулийн хуулиар төсвийн байгуулагуудын ажилтнууд болон иргэдэд сургалт хийлээ.Нийт 133 хүн хамрагдлаа.

Нэг иргэн-нэг бичиг баримт аяныг сумын хэмжээнд зохион байгуулж 900 хүний  бичиг баримтанд тулгалт хийж 58  зөрчлийг илрүүлж арилгах ажлыг хийлээ

2016 оны 5-р сард Засаг даргын захирамж 32, Засаг даргын Тамгын газрын даргын тушаал 3, Тамгын газарт дээд байгууллагаас ирсэн бичиг 84, үүнээс хариутай 18 бичгээс одоогийн байдлаар 15 бичгийн хариуг явуулсан.3 бичгийн хариу өгөх хугацаа болоогүй,  дээд байгууллагад явуулсан бичиг 85 бүртгэгдсэн бичиг хэргийн эргэлтийн мэдээтэй байна.

 

Дөрөв.Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд

Хангайн бүсийн сумдын сургууль цэцэрлэгийн багш нарын “Сайн хичээл үйл ажиллагаа”  ур чадварын уралдаан сургууль, цэцэрлэг дээр 2 хоног амжилттай зохион байгуулагдлаа.Үүнд Бөмбөгөр, Бууцагаан, Баянбүрд, Хүрээмарал, Баянхонгор аймгийн 7, Гэгээнхэн цэцэрлэгийн багш нар оролцож боловсролын шинэчлэл хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж буй арга туршлагаа солилцлоо.

 

                                                             2.

Бууцагаан, Хүрээмарал, Гурванбулаг, Заг, Жаргалант сумын сургуулиудын сурагчдын \эмэгтэй баг\ оролцсон гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.Заг сумын баг тамирчид 1-р байр эзлэн алтан медаль мөнгөн шагналаар, Бууцагаан сумын баг тамирчид 2-р байр эзлэн мөнгөн медаль,3-р байрт тус сумын 9 жилийн дунд сургуулийн сурагчдын эмэгтэй баг орж хүрэл медаль мөнгөн шагнал авлаа.

Улаанбаатар хотноо болсон өсвөрийн аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээнээс 1 сурагч аваргын алтан медаль, 1 сурагч хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Баянхонгор аймагт Авъяас хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон  тэмцээнээс “Баянбулагийн хурайт магтаал” тэргүүн байрын шагнал, Гоцлол бүжгээр 1 сурагч мөнгөн медаль авсан байна

9 жилийн дунд сургууль дээр анги дэвших болон сургууль төгсөх шалгалтуудыг хуваарийн дагуу шалгалтын комиссууд авч байна

Гэр бүлийн өдрийг тохиолдуулан сургуулийн багш ажилтнуудынхаа гэр бүлийг хүлээн авч хэлэлцүүлэг хийж гэр бүлүүдийн дунд сугалаагаар баг бүрдүүлж гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.                                                              

Тус сумын цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.5-р сард өдрийн бүлэгт дунджаар 92-95 хүүхэд хамрагдаж  байна.Мод тарих үндэсний өдрөөр 20 мод тарьж шинээр цэцгийн мандал хийж цэцгийн нэр төрлийг нэмэгдүүлэн тарих ажлыг хийлээ.Хүүхдийн тоглоомын гадна талбайд багш ажилчдын хүчээр 2 тоглоом шинээр хийсэн.Отгон сумын цэцэрлэгийн багш нартай туршлага солилцох уулзалт тэмцээн зохион байгууллаа.Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдээс түвшин тогтоох шалгалт авлаа.

             Соёлын чиглэлээр:

Соёлын төвөөс 7 хоног бүрийн Лхагва гариг бүр ахмадуудын дунд “Бүжиглэе” цэнгүүнийг явуулж хэвшсэн.5-р сард номын сан нь байнгын 22, ирцээр 45 хүнд нийт 72 ном олгож үйлчилсэн.45-с дээш насны ахмадууд 7 хоногийн Бямба гариг бүр гар бөмбөг тоглодог.Секц дугуйлангууд тогтмол хичээллэж байна.Сумын заан Лувсан-Иш агсаны үр хүүхдүүд эцгийнхээ нэрэмжит бөхийн барилдааныг зохион байгууллаа.Хангайн бүсийн сумдын сургуулийн сурагчдын эмэгтэй гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг явууллаа.

        Эрүүл мэндийн чиглэлээр:

        5 дугаар  сард нийт үзлэгээр 420 хүн үзүүлсэн ба үүнээс 234 эмэгтэй, 186 эрэгтэй урьдчилан сэргийлэх үзлэгт 250 хүн   үзүүлсэн байна.Алсын дуудлага 12, ойрын дуудлага 13 ирж цаг алдалгүй хугацаанд нь явж үйлчилсэн.Сувилахуйн тусламж үйлчилгээний хүрээнд нийт давхардсан тоогоор 211 хүнийг хүлээн авч цаг хугацаанд нь

 

                                                                  3.

үйлчилгээг үзүүллээ.Эх нярайн эндэгдэлгүй ажиллаж байна.Жирэмсний хяналтанд нийт 21 эх хянагдаж байна.0-5 настай хүүхдийн эргэлтийг сар бүр тогтмол хийж  хэвшсэн.

Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийн хүрээнд 18-30 насны залуучуудыг “Улаан бурхан, улаануудын вакцинаар дархлаажуулж хамралт 90,8 хувьтай байна.

            Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгааны календарчилсан төлөвлөгөөний дагуу “Тамхинаас татгалзая” сургалтыг хөдөөгийн 3 багт явууллаа.

          Нийгмийн хамгааллын бодлогын чиглэлээр:

         Халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авагч иргэдийн файлыг тухайн сарын эхний 7 хоногт гаргаж өгсөн.Тэтгэвэр тэтгэмж авагч иргэдийн олголтын файлыг авч илүү болон дутуу орсон иргэдийн нэрсийг олголт хариуцсан мэргэжилтэнд өгч ажиллаа.5-р сарын халамжийн сангаас тавигдах тэтгэвэр, тэтгэмж хугацаандаа олгогдсон.Хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлж байгаа 36 өрх байгаа бөгөөд 5-р сард  шинээр 7 өрх нэмэгдэж орсон.

            Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэвэр тэтгэмжүүд 5-р сард бүрэн тавигдсан.

Тав Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд

Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд Баянбулаг омог байгуулах судалгааны ажлыг үргэлжлүүлэн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн дарга Тэгшбаяр, ахлах мэргэжилтэн Батаа, мэргэжилтэн Бадамханд нарын бүрэлдэхүүнтэй хийлээ.

Оготно устгалын ажлыг микробиологийн аргаар 2600 га талбайд 3-р багт хийлээ.

Адра Монгол олон улсын байгууллагын хүнсний тусламжийг 200-аас доош малтай 91 өрхөд  олгох ажлыг зохион байгуулан хийлээ.

5-р сарын байдлаар нийт төллөсөн хээлтэгч 37858 үүнээс гүү 590, үнээ 1372, хонь 20989, ямаа 14907 төллөж төл бойжилт 95 хувьтай байна  

 Байгаль орчин газрын харилцааны чиглэлээр:

            Мод тарих үндэсний өдрөөр Баянхонгор аймгийн Мод үржүүлгийн газраас 100 бургас, хайлаас авчирч тарилаа.Төрийн байгууллагууд цэцэг тарих хөдөлгөөн өрнүүлж гадаад талбайдаа цэцгийн мандал хийж анги танхим, тасалгааныхаа цэцгийн нэр төрлийг олшруулан шинээр тарих ажлыг нэмж хийлээ.Байгаль орчны улсын байцаагчийг Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газраас зохиосон сургалтанд хамрууллаа.

           

 

 

                                                                 МЭДЭЭ ГАРГАСАН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                     Д.ЦЭНД-АЮУШ

Мэдээ оруулсан: 2016-06-04 20:00:00